Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар ойн гал түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан, Зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан  Их-Уул сумын  нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж энэ сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулсан бөгөөд цурамыг манаж хоножээ.  Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатжээ.