Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3…+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +13…+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 08-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна.