Прокурорын байгууллагаас Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл,

  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 7,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах 3,
  • Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах 27,
  • Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах 3,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 133,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 6 хэрэг байна.