Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн “Цагааннуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Тус аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар гарсан хээрийн гал түймэр дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийн нийт 29 хүн, 5 автомашинтай шилжин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.08-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулсан бөгөөд 14:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатсан байна.
Мөн Дорнод аймаг, Дашбалбар сум Чух багийн “Дэл-Өндөр” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, урдьчилсан байдлаар 2 га талбай өртөж шатжээ.
