Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, Туул голын усанд “хүний цогцос” байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 11-нд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн  цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Амь хохирогч нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш “Оршин суугаа газраасаа алга болсон” төлвөөр эрэн сурвалжлагдаж байжээ.