Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор, 25-нд Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.
