Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:42 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:00 цагт цурамд оруулан 04.22-ны өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 50 га талбай өртөж шатсан байна.
Мөн Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 5 дугаар багийн “Духангийн-Ар” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатжээ.
