Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 8-аар нэмэгдэж, нийт 14.772 боллоо. Батлагдсан тохиолдлын 5 нь Улаанбаатар, 3 нь орон нутгаас бүртгэгджээ.

Одоогоор эмнэлэгт 58, гэрээр 14 хүн эмчлүүлж байна.

Өвчлөл 10-14 насныхны дунд зонхилон тохиолдож байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.