Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн “Чичин” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.04.26-ны өдрийн 17:03 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 6 автомашин, 20 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газарт гарсан ойн түймрийг 2026.04.27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулж,  мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан байна.

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар баг “Нурангатын ар” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч, 2026.04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 8 га орчим талбай өртөж шатсан.