Эрдэнэс Тавантолгой компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн аудит оруулсан.
Энэхүү ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.
Үүнийг ирэх зургадугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа.
Нөгөө талд ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлуулах ажлаа эхлүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн.
Энэ сард ордын нэгдсэн ТЭЗҮ батлагдана.
Эдгээр ажил дууссаны дараа хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийнэ.
1072 хувьцаатай иргэдийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй, 933 төгрөг хэвээр байгаа.
Балансын үнэлгээгээр аваад үзэхэд энэ тоо хоёр дахин өсөн боломжтой.
Үнэлгээ хийсний дараа нэгж хувьцааны тогтож байж нээлттэй болгох ажлыг ярих ёстой. Бидний зорилт бол энэ ондоо багтааж нээлттэй хувьцаат болох юм.
