Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Онгоцон толгой” гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газар руу хөдөлгөөн үйлдэж явсан “УАЗ” 396252 загварын ачааны автомашин 2 зорчигчтой, “Идэр”-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 2026.04.30-ны өдрийн 06:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн “УАЗ” 396252 загварын ачааны автомашин “Идэр”-ийн голд суусан, зорчиж явсан иргэн Д /19 настай, эрэгтэй/, иргэн О /18 настай, эрэгтэй/ нар автомашины толгой хэсэгт нь гарсан автомашин дээр суусан байдалтай байсан иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр 08:27 цагт эсэн мэнд гаргасан байна. Улмаар 11:31 цагт “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргасан.
Усны гүн-2 метр, өргөн-80 метр, баруун эргээс 15 метр зүүн талаас 65 метрт байжээ.
