Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху жил бүр хийдэг эмнэлгийн үзлэгийнхээ үеэр түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд орсон гэж мэдэгджээ. Нетаньяху 76 настай бөгөөд Ираны суртал ухуулга болгон ашиглуулахгүйн тулд эмнэлгийн тайлангаа нууцалсан байжээ.
Израилийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд төрийн эрхийг барьсан удирдагч юм. Түрүү булчирхайд нэг см-ээс бага хэмжээтэй хорт хавдар илрүүлсэн .Хоёр сар хагасын өмнөөс туяа эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд саяхан эмчилгээгээ дуусгасан. Зорилтот туяа эмчилгээ хийлгэхээр шийдсэн бөгөөд “толбо бүрэн арилсан. “Бурханд талархъя, би эрүүл байна” гэж Нетаньяху мэдэгджээ.
Өмнө нь “Mүр зуурын зүрхний бөглөрөл”-ийн улмаас зүрхний аппарат суулгуулан, ивэрхийн мэс засал хийлгэж байсан юм.
Долоо хоногийн өмнө эмч нар түүнийг “ухаан алдсан гэсэн ч албан тушаалтнууд зөвхөн толгой эргэсэн гэж мэдэгдэж байсан юм.
