Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн нийт 18 сургуулийн спорт заалны шалыг олон улсын стандартад нийцсэн агч модон шалаар солих, шинэчлэх ажлыг энэ онд хийж гүйцэтгэлээ. Дээрх ажлыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр хүүхдүүд эрсдэлгүй, аюулгүй орчинд хичээллэх боломж бүрдэж байна.

Учир нь төрийн сургуулиудын олонх нь 1980-аад оны үед баригдсан бөгөөд спорт заалны модон шалнууд хуучирч муудсан, мөн сүүлд баригдсан зарим сургуулийн шал нь технологийн алдаатай буюу бетон дээр хулдаас дэвсэж хийснээс хүүхэд унах үед гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гарч байсан юм. Иймд “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр дүүрэг орон нутгаас дээрх хөтөлбөрийг санаачлан хийж хэрэгжүүллээ. Спорт заалны шалыг олон улсын стандартад нийцүүлж сольсон сургуулиуд:

  • НЕБ-ын 20-р сургууль,
  •  НЕБ-ын 51-р сургууль,
  • НЕБ-ын 73-р сургууль,
  • НЕБ-ын Оюуны Ундраа 96-р сургууль,
  •  НЕБ-ын 113-р сургууль,
  • НЕБ-ын 13-р сургууль,
  • НЕБ-ын 28-р сургууль,
  •  НЕБ-ын 40-р сургууль,
  • НЕБ-ын 47-р сургууль,
  • НЕБ-ын 141-р сургууль,
  • НЕБ-ын 70-р сургууль,
  • НЕБ-ын 93-р сургууль,
  • НЕБ-ын Эрдмийн өргөө сургууль,
  • НЕБ-ын Эрдмийн өргөө 43-р сургууль,
  • НЕБ-ын Эрдмийн Ундраа 54-р сургууль,
  • НЕБ-ын Эрмийн Ундраа 77-р сургууль,
  • НЕБ-ын Эрдмийн Ундраа 78-р сургууль

 

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 18 сургуулийн спорт заалны шалыг ДТХО-аар ОУ-ын стандартад нийцүүлж бүрэн шинэчиллээ 1