Аялал жуулчлалын салбарын оюутнуудын ур чадвар, мэдлэг, авьяас, багаар ажиллах чадварыг сорьж, нөхөрлөлийг бий болгодог “Grand tour-2026” аялал жуулчлалын олимпиад 24 дэх удаагаа зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулж “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-өөр Чингисийн талбайд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
Энэ жилийн олимпиадад нийт 19 их, дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлийн 500 орчим оюутан залуус 2026 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын 27 хүртэлх хоёр улирал дамнасан хугацаанд
Хаврын 3 төрөлд
– Мэдлэг сорих “Центвар” тэмцээнд /32 баг/
– Статистик тоон боловсруулалтын “Инфографик” тэмцээн /16 баг/
– Бизнес загварчлалын “CESIM Service” цахим тэмцээн /18 баг/
Намрын 3 төрөлд
– Оюутны эрдэм шинжилгээний хурал /11 илтгэл/
– Спорт, явган аяллын тэмцээн /31 баг/
– Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн /15 сургууль/ оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн байгалийн аялал жуулчлалын мэргэжлийн оюутнууд дараах амжилтыг үзүүллээ.
– “Центавр” тэмцээнд 4-р байр,
– “Инфографик” тэмцээнд 6-р байр,
– “CESIM Service” тэмцээнд 8-р байр,
– Оюутны эрдэм шинжилгээний хуралд 4-р байр
– Спорт, явган аяллын тэмцээнд 1-р байр
– Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэнд 2-р байр эзэлж нийт 6 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр 19 их, дээд сургуулиас дэд байрт шалгарлаа.
Энэхүү олимпиад нь зөвхөн өрсөлдөөн бус, аялал жуулчлалын салбарт суралцаж буй залуус нэгэн дор цуглаж, мэдлэг туршлагаа хуваалцан, шинэ нөхөрлөл бий болгож, хамтдаа өсөж хөгждөг үнэ цэнтэй талбар байлаа.
“Grand tour-2026” аялал жуулчлалын улсын олимпиадыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахад оролцож дэмжлэг үзүүлсэн ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаанд болон олимпиадад оролцсон нийт оюутан, багш дасгалжуулагч, дэмжин ажилласан хүмүүст баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл, өрсөлдөөн, инээд хөөр, хамтын дурсамжаар 24 дэх “Grand tour-2026” амжилтын түүх болон үлдлээ.
“GRAND TOUR-2026” аялал жуулчлалын улсын 24 дэх олимпиадад ХААИС-ийн оюутнууд II байрт шалгарчээ
