ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Байгалийн түүхийн музейн захирал, доктор Н.Манчукийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд боловсрол, шинжлэх ухаан, соёл гэгээрлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжуудын талаар санал солилцов.
Уулзалтад ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, Агроэкологийн сургуулийн захирал Т.Насанжаргал, Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейн эрхлэгч н.Уянга нар оролцож, салбар сургуулиудын оролцоог хангах талаар санал хэллээ.
Уулзалтын эхэнд доктор Н.Манчук шинээр хэрэгжиж буй “Монгол Улсын Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” төслийн үзэл баримтлал, төлөвлөлтийг танилцууллаа. Тус музей нь шинжлэх ухааны танин мэдэхүйн цогц мэдээллийг олгох доорх үндсэн танхимуудаас бүрдэх юм.
– Орчлонгийн үүслийн танхим: Ертөнц, сансар огторгуйн үүслийг харуулна.
– Геологийн танхим: Дэлхийн бүтэц, ашигт малтмалын баялгийг онцолно.
– Газарзүй ба Биологийн олон янз байдлын танхимууд: Эх орныхоо байгалийн тогтоц, амьтан ургамлын аймгийг танилцуулна.
– Хувьслын болон Хүний үүслийн танхимууд: Амьдрал хэрхэн үүсэж, хүн төрөлхтөн хэрхэн хувьссан түүхийг дэлгэнэ.
– Шинжлэх ухааны танхим: Судалгаа шинжилгээ, инновацын ололтыг сурталчилна.
Уулзалтад ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, Агроэкологийн сургуулийн захирал Т.Насанжаргал, Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейн эрхлэгч н.Уянга нар оролцож, салбар сургуулиудын оролцоог хангах талаар санал хэллээ.Хоёр тал музейн дэглэлт болон эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлтэй холбох
– Судалгаа ба хээрийн шинжилгээ: Хамтарсан хээрийн судалгаа хийж, үр дүнгээр нь музейн сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт хамгаалалтын олон улсын стандартыг нэвтрүүлэх.
– Эрдэм шинжилгээ: Судалгаанаас гарсан үзмэрийг музейд дэлгэж, хэвлэн нийтлэх болон зохиогчийн эрхийг их сургууль эзэмших.
– Байгаль орчин, ландшафт: Модлог ургамлын танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн, эмийн ургамлын плантаци байгуулах.
– Мэргэжлийн салбарууд: Шувуу судлал, агнуур зүй, ургамал зүй (гербари), үрийн фонд болон Монголын бахархалт цэцэг, ургамлыг нутагшуулах чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцэв.
Уулзалтын төгсгөлд талууд хэлэлцсэн асуудлуудаа ажил хэрэг болгох үүднээс Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.