Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 14-өөр нэмэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 14.951-д хүрлээ.
Хоногт батлагдсан тохиолдлын 8 нь нийслэлд, 6 нь орон нутгаас бүртгэгдсэн аж.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 77 хүн, гэрээр 42 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс 6 хүний биеийн байдал хүнд байгаа юм.

