Э.Ч нь нийтийн албан тушаалтан буюу …аймгийн … сумын засаг даргаар, Н.Б нь байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн 2024.05.04-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г баталж, 2024.05.13-ны өдрийн А/95 дугаартай “Карьер түр ашиглуулах тухай” захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, элс ашиглах зөвшөөрлийг “Ө…” ХХК-д олгож, давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 39 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.Ч, Н.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, иргэний хариуцагч “Ө…” ХХК иас байгаль орчинд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн нийт 71,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
