Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Дагналтай-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.15-ны өдрийн 11:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын  нийт 24 алба хаагч, 3 автомашин, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 417 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн, нийт 40 хүн, 5 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.17-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Эхлээрийн-Өндөр” гэдэг газар  гарсан ойн гал түймрийг 2026.05.16-ны өдрийн 23:45 цагт цурамд оруулж, 05.17-ны өдрийн 13:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 560 га талбай өртөж шатсан байна.