Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хантавирусын халдвар ховор тохиолддог өвчин.Ихэвчлэн халдвар авсан мэрэгчдийн шээс, ялгадас, шүлстэй харьцсанаас үүсдэг. Хөлөг онгоцонд байсан хүмүүс дунд өвчтэй хүн байснаас хүнээс хүнд халдварласан байж болзошгүй гэж мэдэгджээ.
Халдвар авсан зарим хүмүүсээс вирусын олон дараалсан шинжилгээ авсан. Хүмүүсийн дунд хязгаарлагдмал тархалттай байсан энэ өвчин Андын омгоос үүссэн болохыг баталжээ.
Мөн энэхүү өвчний дэгдэлт нь олон нийтийн эрүүл мэндэд илүү өргөн хүрээтэй эрсдэл учруулахгүй гэдгийг онцолсон. Гэхдээ дэгдэлтийг хязгаарлахын тулд нэг хүний нас барахаасаа өмнө уулзсан 88 хүнтэй холбоо барьж, шинжилгээ авах шаардлагатай гэжээ.