Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг тодруулахаар нийслэлийн МАН-ын хороо хуралдлаа.

МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар нийслэлийн МАН-ын хорооны xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, түүнийгээ НИТX-аар хэлэлцүүлдэг. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хороо хуралдаж тус намын нарийн бичгийн дарга бөгөөд Намын байгуулалтын газрын дарга, намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүллээ. НИТX маргааш хуралдаж энэ асуудлыг хэлэлцэнэ. НИТХ дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.

Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.

Боловсрол:

1998-2008 онд нийслэлийн 45 дугаар сургууль,
2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжил,
2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

Ажилласан байдал:

2010-2011 онд МАН-ын бүсийн зохицуулагч,
2011-2012 он МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт референт,
2017-2018 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч,
2020-2021 он НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,
2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.