Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны үр дүнг танилцууллаа.
Судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд 2026 онд нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ бий болох бөгөөд эдгээр ажиллах хүчний эрэлтийг ажлын байрны хэлбэрээр харвал
  • 90.7 хувь буюу 74.9 мянга нь байнгын ажлын байр
  • 9.3 хувь буюу бага хувь нь түр ажлын байрны эрэлт эзэлж байна.
Энэ онд бий болох нийт ажиллах хүчний эрэлтийн 53.2 хувь нь шинэ ажлын байранд ажилтан авах эрэлт бөгөөд нийт ажиллах хүчний эрэлтийн 46.8 хувь нь сул ажлын байранд ажилтан авах хэрэгцээ байна.
Хамаарах хугацаагаар харвал энэ онд хөдөлмөрийн зах зээлд бий болох ажиллах хүчний нийт эрэлтийн 66.5 мянга буюу 80.5 хувь нь оны эхний хагаст хамаарч үлдсэн хувь нь оны сүүлийн хагас жилд хамаарч байна.
 Ажиллах хүчний нийт эрэлтийн 80.7 хувь буюу 66.6 мянга нь Улаанбаатар хотод бий болох төлөвтэй бөгөөд үүний 52.0 хувь нь шинэ ажлын байр байна. Харин нийт ажиллах хүчний эрэлтэд эзлэх хангайн бүсийн ажиллах хүчний эрэлтийн хувь 13.1 нэгж хувь, төвийн бүсийн эрэлтийн хувь 7.8 нэгж хувь, зүүн бүсийнх 0.5 нэгж хувиар буурахаар байгаа аж.