Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Довын гуанз” гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин,  Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын  “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж,  “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г (54 настай, эрэгтэй) зүүн хөл хэсгээрээ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг  ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.