Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, Алтайн өвөр говиор +28…+33 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, голын хөндийгөөр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, +19…+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.
