Дундговь аймаг, Сайнцагаан сум Далай багийн “Далай” хороолол гэдэг газар А0202 чиглэлийн автозамд суудлын 2 автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.