Бикини Атолл дахь 1946 оны атомын бөмбөгийн туршилт нь ердийн онгоцонд хэтэрхий аюултай байсан тул алсын удирдлагатай нисгэгчгүй онгоцуудыг ашиглажээ. 1946 оны 7-р сард АНУ Бикини Шүрэнд хоёр цөмийн бөмбөг дэлбэлсэн бөгөөд энэ үйл ажиллагааг “Crossroads” гэж нэрлэсэн.
Эхнийх нь агаарт, хоёр дахь нь усан дор дэлбэрсэн. 1945 оны 7-р сард Манхэттэний төслийн гурвалсан туршилтаас хойшхи цөмийн зэвсгийн анхны туршилт болсон. Нийт 42,000 гаруй албан хаагч, 250 усан онгоц, 150 нисэх онгоц оролцсон тестийг тохируулах, ажиллуулах, ажиглах, бүртгэх, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажилласан.
Дэлбэрэлтийн цацраг туяа нь хүмүүст маш аюултай учраас цөмийн туршилтыг дроноор бичсэн. Цацраг идэвхт мөөгөнцөрт үүлний дундуур нисгэгчгүй онгоц орж бичлэг хийж , зураг дарсан аж. Үр дүнд нь дараах зургийг даржээ.