Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Нисэхийн шинэ эцэс. /задгайд Туул голд автомашин суусан гэх дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А /45 настай, эрэгтэй/, иргэн Б /45 настай, эмэгтэй/ нар нь /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ үедээ гол гатлах зорилгоор “Toyota prius-20” загварын суудлын автомашинтай 2 иргэн, Туул голын усанд суусан байсныг ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргажээ.
Мөн Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүр задгайд Туул голд иргэн А /27 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota Wish” загварын автомашинтай 3 том хүн, 2 хүүхэд, иргэн Е/54 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota prius 41” загварын автомашинтай 4 том хүн, иргэн Б/23 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Subaru impriza” загварын автомашинтай 2 том хүн, иргэн И /28 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota prius 41” загварын автомашинтай 3 том хүн, иргэн Ц /36 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota prius 41” загварын автомашинтай 2 том хүн, иргэн Ц /48 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota allion” загварын автомашинтай 1 том хүн буюу нийт том хүн-15, хүүхэд-2, 6 автомашиныг Туул голын уснаас аюулгүй газарт ажиллан татан гаргасан.
Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрх хайрхны үзүүр гэдэг газар автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 12:39 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota crown” загварын автомашинтай иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Э/35 настай эмэгтэй/ нар Туул голын усанд суусан байсныг ажиллан, 2 иргэнийг аюулгүй газар тээвэрлэн, автомашиныг голоос аюулгүй газарт гаргаж, хүлээлгэн өгчээ.
Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн Б /31 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Mazda B” загварын автомашинтай том хүн-4, иргэн Г/39 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн “Toyota crown” загварын автомашинтай том хүн-4 буюу нийт том хүн-8, 2 автомашиныг 40 минут ажиллан аюулгүй газарт татан гаргаж хүлээлгэн өгсөн.
