Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Ялдамхай” гэдэг газар аянга бууж хээрийн түймэр гарсчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 07.01-ний өдрийн 14:33 цагт цурамд оруулж, 14:53 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 80 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант 2 дугаар баг “Зүүн сүүж” гэдэг газар аянга бууж хээрийн түймэр гарсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 2026.07.01-ний өдрийн 16:06 цагт цурамд оруулж, 16:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 240 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Адаг дулаан” гэдэг газар аянга бууж хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 1000 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг “Цагаан чулуутын туур” гэдэг газар мөн аянга бууж хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 1200 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Вангийн цагаан уул” гэдэг газар аянга бууснаас  хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 2400 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Өндөр хүрээ” гэдэг газар  хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 1200 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар баг “Лагийн хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 7500 га талбай өртжээ.