Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд Туул голын усанд хүн живжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /44 настай, эрэгтэй/ нь голын усанд живж, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 19:00 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.