ЗГХЭГ-ын дэд дарга Н.Мягмарыг СЕХ-ны даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авах санал гаргав.  УИХ-ын дарга С.Бямцбацогт “СЕХ-г яаралтай даргатай болгож байж хар машины худалдан авалт зэрэг ажил явагдана” гэснээр нэг өдрийн завсарлага өгөв.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Чөлөөт шударга сонгууль зохион байгуулах, ардчилсан тогцолцооны чухал байгууллага бол СЕХ. Нийт есөн гишүүний хоёрынх бүрэн эрхийн хугацаа найман сард дуусна. Өнөөдөр ТББХ-г ээлжит бусаар хуралдуулж, томилгооны асуудлыг шуурхайгаар оруулж ирлээ. Бүтэц бүрэн болсны дараа даргын томилгоо яригдах ёстой гэж үзэж байна” гэв.

Харин спикер “Хаврын чуулганар амжиж гишүүдийн томилгоог хийсэн. Одоо даргатай болох асуудлаа хурдан шийдэхгүй бол болохгүй. Ирэх оны төсөв, хар машины худалдан авалт шийдэгдэнэ. Ярилцах шаардлагатай бол нэг хоногийн завсарлага өгье” гэсэн юм.