Хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд цахимаар тооцоо хийж бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй болсон. Нийт 420 гаруй мянган тээврийн хэрэгслийн жолооч нар 20 орчим тэрбум төгрөгийг төлөөгүй байгаа юм.
Нэхэмжлэлээ төлөөгүй бол 21 дэх удаагийн нэвтрэлтээс нэвтүүлэхгүй саатуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Мөн авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох аж.
