Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар ойн түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид,Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
