Энэ улиралд НӨАТ-ын буцаалтад 108.8 тэрбум төгрөгийг 1.461.545 иргэнд шилжүүлэх юм байна. Үүнээс 79.879 иргэн буцаан олголтоороо татвараа төлсөн гэдгийг албаныхан онцолж байна. Татварт төлсөн нийт мөнгөн дүн 1 тэрбумд хүрчээ.
- 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болсон билээ.
