Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр 2026.08.01-16-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 25,520 тонн АИ-92 автобензин орж иржээ.
– 2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв.
– ОХУ-аас шатахуун тасралтгүй ирж байна.
Г.Дамдинням сайдын мэдээлсэнээр даваа гарагаас эхлэн шатахуун хэвийн олгож эхэлнэ хэмээж байсан ч нөхцөл байдал дээрдсэнгүй. Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн хэвээр. Шатахуун олгож байгаа газар ховор байгаад иргэд бухимдалтай байна.
