Сайн дурын 200 гаруй залуус нэгдэж, Багшийн дээдийн нүхэн гарцыг цэвэрлэн, үндэсний босоо бичгээр яруу найрагчдын шүлэг, хөрөг зургийг зурж тохижуулан 2026 оны наймдугаар сарын 17-нд албан ёсоор нээжээ.

Уг санаачилгыг залуус тавдугаар сарын 9-нөөс эхлэн угааж цэвэрлэх хөдөлгөөнөөр өрнүүлж, улмаар орчны айдсыг бууруулах, соёл түгээх зорилгоор ийнхүү бүрэн шинэчилсэн байна.