Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Мөнх багийн “Тэрэгт” гэдэг газар  Суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, 1 хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн  “Toyota Alphard” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, иргэн С/37 настай, эмэгтэй/-ийн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, хүлээлгэн өгсөн.