Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах 4 дүгээр багийн “Морьтой хөшөө” гэдэг газарт нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн эзэмшлийн “Beiben North benz-nd4250″ загварын ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байсныг ажиллан унтраасан байна.
