Дорнод аймаг, Халхгол сум “Ялалт” 2 дугаар баг “Сангийн далай” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрладаг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Газрын тосны 19 дүгээр талбайн нийт 37 хүн, 6 автомашин, 1 трактортай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 09.14-ний өдрийн 19:10 цагт түймрийг цурамд оруулж, 09.15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраасан байна.

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 8000 га талбай өртсөн.