“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Ганбат хэдэн давхар дээлтэй.
1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч
4. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан
5. Татварын маргаан таслах зөвлөлийн дарга асан
Ж. Ганбат нь зөвхөн “Эрдэнэс тавантолгой” ХК-аас сарын 24 сая төгрөгийн цалин авдаг. Дээрээс нь энэ олон ТУЗ-ын гишүүний цалин, урамшууллыг нэмбэл сардаа бараг нэг өрөө байрны үнэтэй тэнцэх хэмжээний ЦАЛИН авдаг юм биш үү?
Уг нь энэ мөнгийг ганц гэр бүл авч байхаар Монголын 5 гэр бүл авдаг бол арай хүртээмжтэйсэн.
“Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэдэгсэн. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өмнөх бүх дарга нар шоронд орсон байдаг. Ж.Ганбатын өмнөх дарга Б.Ганхуяг гэхэд өнөөдөр шоронд буй. Тэрбээр “улс төрчдийн нүүрсний хулгайг нүүрээ хараад ярья.76 -ууланг нь дуудчих” гэж шүүхийн танхимд хэлсэн удаатай.
Сэтгүүлч Б.ОТГОН