Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөлийн хойд, Өмнөговийн зүүн, сумд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар бороо болон нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5…-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
