Баянгол дүүргийн ЗДТГ-аас Олон улсын Ахмадын өдрийг угтан “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг дүүргийн 1- 34 хороонд бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.
Ахмад үеийнхний үнэт зөвлөгөө, туршлагыг залуу, дунд үеийн албан хаагчдад туршлага болгох, үе хоорондын харилцаа, эргэх холбоог бий болгоход чиглэсэн энэхүү арга хэмжээний эхний уулзалт Төмөр замын бүсийн хороодод болсон бол хоёрдох уулзалтыг 10-р хорооллын бүсийн хороодыг оролцуулан амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн ЗДТГ-т олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл болон ТЗУХ-ийн дарга Г.Батсүрэн, алба, хэлтсийн мэргэжилтнүүд мөн 10-р хорооллын бүс буюу 5 ,6, 25, 28, 29, 30 дугаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцоо.

See less