Иргэд оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, төрийн болон аж ахуй нэгж байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хариуцлагыг тодорхой болгох, хороодын өдөр дутмын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас нийт 34 хорооны дунд “Манай хороо–Миний гудамж” болзолт уралдааныг зарлалаа.
Уралдааныг 9-р сарын 21-ний өдрөөс 10-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах бөгөөд хороодыг үндсэн 3 шалгуур буюу:
Нэгдүгээрт: Тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгж байгууллагууд гаднах 50м орчмын газарт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, сандал, хогийн сав, камержуулалт зэрггийг шинээр хийж шинэлэг өнгө төрх бүрдүүлсэн байдал,
Хоёрдугаарт: Хороод өөрсдийн нутаг дэвсгэрт илрүүлсэн зөрчлийг арилгасан байдал,
Гуравдугаарт: Хот нийтийн аж ахуйн чиглэлээр буюу тохижит, авто болон явган хүний гарц сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, тоглоомын талбай хүүхдийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр ямар ажил санаачилж, үр дүнд хүрсэн байдлаар нь шалгаруулна.
Болзолт уралдааныг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд идэвх санаачилгатай оролцсон нийт 6 хороог шалгаруулж, шагнаж урамшуулах юм.

See less