“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарилтаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилж байна. Өнөөдөр дүүргийн 30-р хороо, ХД-27 байрны урд 149мкв талбайд 40 гаруй ширхэг гацуур болон гоёлын бут сөөг тарилаа.
Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид, 30-р хорооны Ажлын алба, иргэдийн бүлгийнхэн, ахмадууд болон дүүрэг дэх ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
