АВТО ЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТУС ХОРООНД:
📍6А, 16А байрны голын авто болон явган хүний замыг шинэчлэх ажлыг хийлээ.
НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
📍Төмөр замын гурван угсармалын буюу 46, 48-р байрны фасад дулаалгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байгаа бол 49-р байрны фасад дулаалгын ажлыг 2024 онд хийж гүйцэтгэсэн. Дээрх байрууд 1973 онд ашиглалтад орсон, 6 давхар, тус бүртээ 8 орцтой, 312 өрх оршин суудаг.
ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:
📍22А байрны дээвэр засвар,
📍5А байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.
НОГООН БАЙГУУЛАМЖ:
📍“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд дүүргийн нийт 456 байршилд зүлэг тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бөгөөд 1-р хороонд гэхэд нийт 17 байршилд 1800м.кв талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.

See less