Улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэг дэх орон сууцны хороолол дунд болон төв зам, гудамж дагуух нийтийн эзэмшлийн талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах санал санаачилгад манай төрийн байгууллагууд, ЕБС-иуд, ААНБ, СӨХ болон иргэд оршин суугчид нэгдсээр байна.
Өнөөдөр гэхэд хоёр байршилд буюу,
24-р хороо “Алтай” хотхоны автобусны буудлын орчим дүүргийн Татварын хэлтсийн хамт олон гацуур болон гоёлын мод бут тарьсан бол,
18-р хороо, 50 дугаар байрны урд талбайд ахмадууд болон СӨХ-д хамтран гацуур болон гоёлын бут сөөг зэрэг нийт 8 төрлийн мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намрын мод тарилтаар манай дүүрэгт орон сууцны хороолол дунд болон төв зам, гудамж дагуу нийт 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа юм.

See less