Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан.
Бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.
