Баянгол дүүргийн 12, 34-р хороо, Бичил хорооллын 5А, 5Б, 5С, 6А, 6Б байрны фасад дулаалгын ажил үргэлжилж байна. Бичил хорооллын байрууд нь өвөлдөө маш их хүйтэн, иргэд, оршин суугчдын зүгээс дулаалга хийх талаар санал хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан.
Иргэд, оршин суугчдынхаа хүсэлтийг хүлээн авч, фасад дулаалгын ажлаа урин дулаан цагт эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12-р хорооны 6А байрны дотор талын фасад дулаалгын ажлыг хийж дуусаад байна.
Тодруулбал, 12-р хорооны 6А, 6Б байр нь 1996 онд, 34-р хорооны 5А, 5Б, 5С байр нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд 540 өрх оршин суудаг. Нийт 5 байрны 15 орцны фасад дулаалгын ажлыг эхлүүлээд байна.