2026 онд манай дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн 228 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Өнөөдөр хуралдсан дүүргийн Удирдах ажилтнуудын өртгөсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дээрх төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Үүнээс авто замын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг онцолбол энэ онд манай дүүрэгт шинээр нийт 9 хорооны 10 байршилд авто машины зогсоол, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 32-р хороо 15 байрны урд талын авто замын ажлыг бүрэн дууссан байна.
Мөн дүүргийн 2,3,4,17,18,19-р хорооны нийт 20 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг УТХО-аар хийхээр болж, энэ ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар,
2-р хороонд
  •  44А байр орчмын авто зам,
  •  66-р цэцэрлэгийн зүүн талын далан руу гарах замын,
  •  Тээврийн дээд сургуулийн хойд талд авто зогсоолын,
  •  50-р байрны зүүн талын далан руу гарах зам
3 р хороонд
  • 41-р байрны зүүн талын,
  • 25-р байрны урд талын
  • 38-р байрны зүүн талд Раднаабазарын гудамж
4-р хороонд
  • Цэрэнноровын гудамжийг Замчдын гудамжтай холбох авто зам
  • Гаалийн байрны орчмын авто зам,
  • Гаалийн байрны дундах авто зам
  • 17-р байрны урд тал
18 р хороонд
96-р сургуулийн урд талын,
19 р хороонд
53-р байрны урд талын,
54-р байрны баруун талын,
17, 18-р хороонд
Дамдинбазарын гудамжнаас далан хүртэлх авто замын ажлыг бүрэн хийж дууссан гэсэн мэдээллийг өглөө.