Баянгол дүүргийн 27-р хороо, Гаалийн байрны дундах 475 метр авто зам, зогсоолыг засварлаж, шинэчлэх ажлыг хийж дууслаа.
Дээрх ажлыг УТХО-аар он дамжин гүйцэтгэсэн бөгөөд энэ онд манай дүүргийн 2,3,4,17,18,19, 27-р хорооны нийт 20 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг хийхээс өнөөдрийн байдлаар нийт 7 хорооны нийт 16 байршилд авто зам, авто зогсоолыг шинэчлэх ажлыг бүрэн хийж дуусаад байна.
