Явганаар замын хөдөлгөөнд оролцогчид, тэр дундаа хүүхдүүдийг зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулах ажлыг манай дүүрэгт өнгөрсөн 6-р сараас эхлүүлсэн.
Дүүргийн төсвөөр хийгдэж байгаа энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар,
- Хермесийн уулзвар,
- 25-р эмийн сангийн уулзвар,
- Төмөр замын дээд сургуулийн уулзвар,
- Гранд плазагийн уулзвар,
- 3-р эмнэлгийн урд талын явган хүний гарц,
- Х хорооллын явган хүний гарц,
- ТБД андуудын урд талын явган хүний гарц,
- Нарны гүүрний баруун талын явган хүний гарц,
- Мөн Вокзалын тойргийн уулзвар дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулаад байгаа юм.
Албаныхны өгсөн мэдээллээр дээрх байршлуудад хэвтээ гэрлэн дохио суурилуулснаар тухайн орчимд явган зорчигч осолд орох нь 50 хувиар буурсан байна.
Иймд хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэнтэй гэрлэн дохио суурилуулсан байршлуудад очиж дээрх ажлын үр дүн, явц, өөр хаана нэмж суурилуулах талаар санал солилцлоо.
Бид цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ төсөл арга хэмжээг үргэлжлүүлж,
- Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх бүх явган хүний гарц, уулзвар,
- Чингүнжав, Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар, Амарсанаагийн гудамжны авто замын уулзвар,
- Энэбишийн хөшөөний авто замын уулзварууд дээр 9, 10-р сардаа багтаан хэвтээ гэрлэн дохиог суурилуулахаар төлөвлөөд байна.
