БГД-ийн 28-р хороонд 150 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Наранбосголт” ХХК гүйцэтгэж байна. Уг цэцэрлэгийн барилга нь металл фасадан хийцэлтэй бүрэн цутгамал, 2200м.кв талбай бүхий зоорийн давхартайгаа 3 давхар барилга баригдах юм. Барилга, угсралтын ажил 25 хувьтай үргэлжилж байна.
28-р хороо нь 2,039 өрхийн 7,463 оршин суугчтай бөгөөд сургуулийн өмнөх насны 524 хүүхэд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 524 хүүхэд дүүргийн 27-р хороонд байрлах 157-р цэцэрлэг, тус цэцэрлэгийн салбар болон хороондоо байрлах хувийн цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Оршин суугчдын зүгээс 2021 оноос цэцэрлэгтэй болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. 28-р хорооны “Эрэл” болон “Голден парк” хотхоны байрууд 2000 оны эхээр, “Түвшин Өргөө”-гийн байр 2015 оноос баригдсан ч өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн ганц ч сургууль, цэцэрлэг баригдаагүй юм